Thursday, June 4, 2015

Банкууд мэргэшсэн өмгөөлөгч авахаар болжээ

Банкууд мэргэшсэн өмгөөлөгч авахаар болжээ

52 минутын өмнө

Арилжааны банкуудын нэхэмжлэлтэй хэргийг өчигдөр Дээд шүүхээр хэлэлцэх байсан ч нэхэмжлэгч болох Худалдаа хөгжлийн банк, ХААН зэрэг банкууд "Мэргэшсэн өмгөөлөгч авч шүүх хуралд оролцоно" гэсэн хүсэлтийг гаргасан тул хурлыг энэ сарын 15 хүртэл хойшлуулжээ.

Ийнхүү нэг хувийн шимтгэл хураамжийн асуудлыг уг нь эцсийн шатны шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх боломжтой байсан ч дээрх шалтгаанаар хойшлуулчихаад байгаа аж.

ШӨХТГ-ын улсын байцаагч нар "Банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг давхардуулж авдаг, шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцдог, эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг" гэх зөрчлийг тогтоон нэр бүхий есөн банкинд улсын байцаагчийн дүгнэлт, "...өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх, зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох" албан шаардлагыг хүргүүлжээ.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэр бүхий есөн банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment