Friday, June 26, 2015

Дарханы чанаргүй замыг шалгана

Дарханы чанаргүй замыг шалгана

1 цаг 0 минутын өмнө

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс Дархан хотын замын засварыг шалгахаар явна. Учир нь, Дарханы замыг чанар муутай тавьсанаа өөрийн хөрөнгөөр засахыг МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаас нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгожээ. Дэд дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй байцаагч нар шалгахаар өнөөдөр явах аж.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Авто замын хөгжлийн төв зэрэг байгууллагууд хамтран Улаанбаатар-Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай зам стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхэд шалгалт хийжээ.

Шалгалтаар авто замыг барихдаа замын тэмдэг тэмдэглэл шаардлага хангахгүй, мөн тээврийн хэрэгслийн жолооч нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, зориулалтын бус гэрэл хэрэглэх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment