Tuesday, June 23, 2015

Н.Номин-Эрдэнийн бие сайжирчээ

Н.Номин-Эрдэнийн бие сайжирчээ

11 минутын өмнө

Малайзид халдлагад өртөж буудуулсан Н.Номин-Эрдэнэ бүсгүйн бие харьцангуй сайжирсан талаар эх сурвалж дуулгаж байна. Хоёр удаагийн хагалгаагаар түүний биед зоогдсон хоёр сумыг амжилттай авчээ. Одоогоор эрчимт эмчилгээнд байгаа ч ухаан орсон байгаа гэнэ.

Эмэгтэйн талаар ар гэрийнхэн нь янз бүрийн мэдээлэл тараахыг хүсэхгүй байгаа бөгөөд охиныхоо талаарх мэдээллийг ГХЯ-наас байнга авч байгаа талаар хэлэв.

Уг хэргийг Малайзийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын нууцтай холбоотойгоор янз бүрийн мэдээлэл манай талд хэлэхгүй, шаардлагатай тохиолдолд эмэгтэйн талаар асууж тодруулахаар болсон байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment