Tuesday, June 23, 2015

Гаж секс хийдэг эр ял сонсов

Гаж секс хийдэг эр ял сонсов

29 минутын өмнө

Шинэ Зеландын гаж донтон эр Филип Лайл Хансен өргөст торны цаана зургаан жил суухаар болжээ. Хүүхнүүд энэ 56 настай гаж донтоны сонин үйлдлүүдийг удаан хугацаанд тэвчиж ирсэн байна. Тэд олон нийтээс ичиж зовсондоо ам нээгээгүй аж. Гэвч эцсийн эцэст тэсгэл нь алдаад хэрхэн доромжлуулснаа дэлгэжээ.

Шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахдаа шүүгч Брюс Дэвидсон "Хохирогчдын мэдэрч байсан зүйлийг яргалалтай харьцуулж болно" хэмээн мэдэгдэв.

Хансен шүдний эмч биш ч гэлээ шүдгүй эмэгтэйчүүдийг илүүд үздэг байна. Тэрбээр өөрийн хохирогчидтой интернэтээр танилцдаг байсан бөгөөд тэдгээр нь бүгд харгис амрагийнхаа дарамтанд ороод олон жилийн туршид ам хамхиж явжээ. Тун саяхан нэгэн хохирогч шүүхэд хандаад Хансен өөрийг нь боолоо болгосон, дэндүү доромжилсон, гэр бүлтэй нь уулзуулаагүй хэмээн гомдоллосон аж.

Хүчирхийллийн нэгэн тохиолдол автомашины арын суудал дээр болсон гэнэ. Хоёр тал харилцан ярилцаад секс хийжээ. Гэвч төгсгөлд нь Хансен бахь гаргаж ирээд амрагийнхаа доод зургаан шүдийг суга татсан байна. Олзоо тэрбээр цонхоор чулуудсан бөгөөд цус алдаж байсан эмэгтэйд тостой алчуурыг сарвайжээ. Өөр хэдэн шүдээ айж балмагдсан "өвчтөн" бүсгүй унтаж байх үеэрээ золтой л авахуулаагүй аж. Түүнийг унтаж байтал Хансен дээр нь дарж аваад амыг нь онгичиж байсан гэнэ. Тухайн үед эмэгтэй зугтаж амжсан байна. Өөр нэг хохирогч эмэгтэй Хансентай сексдэх үеэр тэрбээр отвёртка шүүрч аваад амыг нь ухаж эхэлсэн хэмээн мэдүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment