Автын ослоор гурван иргэн газар дээрээ амиа алдав
3 минутын өмнө
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн Түлүүгийн давааны зам дээр 34-08 УНЯ улсын дугаартай "Клюгер" загварын суудлын автомашин онхолдсон тухай дуудлагыг Онцгой байдлынхан өчигдөр хүлээж авчээ.Тус аймгийн Онцгой байдлын газрын гурван алба хаагч, нэг автомашинтайгаар очиж ажиллан иргэн Д 43 настай эмэгтэй, иргэн Д 39 настай, эрэгтэй, иргэн О нэг настай иргэд ослын улмаас газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсныг тогтоов.
Цагдаагийн байгууллага иргэн Д 36 настай, эмэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ. Харин найман настай эмэгтэй Э ухаангүй байсныг цуг явсан автомашинтай хүмүүс нь авч явсан талаар Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.
Ийнхүү орон нутагт автомашин осолдож, хүний амь эрсдэх тохиолдол их гарч байгааг анхааруулж, сэрэмжлүүлсээр байна.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment