Friday, June 26, 2015

Кэмерон Диас завсарлага авна

Кэмерон Диас завсарлага авна

1 цаг 32 минутын өмнө


Холливудын алдартай жүжигчин Кэмерон Диас уран бүтээлийн завсарлага авч, гэр бүлийн амьдралдаа хамаг анхаарлаа хандуулахаар шийджээ. 42 настай Диас энэ оны нэгдүгээр сард хөгжимчин Бэнжи Мэддентэй гэр бүл болсон бөгөөд одоо үр хүүхэдтэй болохыг төлөвлөж байгаа аж.

Жүжигчин бүсгүйн найзууд түүнийг амар тайван гэр бүлийн амьдралаар амьдрахыг хүсэж байгаа бөгөөд ээж болохоор бэлтгэж байгаа хэмээн өгүүлэв. Өөрийн бие төлөөлөгч нарт Диас ямар ч гоё санал ирсэн татгалзах үүргийг өгчээ.

Хосууд өдгөө Беверли-Хиллст амьдарч байгаа бөгөөд аз жаргал дүүрэн байгаа гэнэ. Диас эрүүл амьдралын хэв маягийг дагадаг бөгөөд өдөр бүр бясалгал үйлддэг хэвээр аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment