Ерөнхий сайд болохын тулд тайчив
1 цаг 11 минутын өмнө
Улсынхаа Ерөнхий сайдын албан тушаалд суухаар зэхсэн Данийн 51 настай иргэн Жон Эрик Вагнер олон нийтийн анхаарлыг өөртөө татах өвөрмөц аргыг олсон байна. Экс дизайнер эр сонгуулийн сурталчилгааны зурагт хуудсан дээрээ хагас нүцгэн гарчээ. Тэрбээр чармай нүцгэлээд, ковбой бүрх малгай духдуулан, ташаандаа буу зүүсэн аж.
Зурагт хуудсууд ирэх сарын 18-нд болох сонгуулиас гурван долоо хоногийн өмнө Копенгаген хотын гудамжинд өлгөгджээ. Сонгуулийн уриа нь ч их өвөрмөц аж. Вагнер зурагт хуудсан дээрээ "Вагнерын төлөө саналаа өгцгөө. Энэ нь танд ашигтай" хэмээн бичүүлэв.
Тэрбээр бие даан нэр дэвшигч бөгөөд мөрийн хөтөлбөрт нь шүдний эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж, зургаан сарын амралттай болох, эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүнээс авах татварыг эрс нэмэгдүүлэх зэрэг сонин зүйл заалтууд багтжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment