Friday, June 26, 2015

Л.Гүндалайн намыг бүртгэжээ

Л.Гүндалайн намыг бүртгэжээ

Өнөөдөр 15 цаг 50 минут

Эрдэнэтээс нэр дэвших бэлтгэлээ базааж буй Л.Гүндалайн нар нь гарч, хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа бололтой. Түүний санаачилсан "Ард Түмнээ Хайрлая нам"-ыг Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай  тус намын дарга Л.Гүндалайн өөрөө гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэж, Дээд шүүх уг намыг Улсын бүртгэлд бүртгэв. Дашрамд дурдахад, "Ард түмнээ хайрлая" нам нь Улсын бүртгэлд бүртгэлтэй 24 дэх нам болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment