Friday, June 26, 2015

Дээрэмчдийг тоос сорогчоор айлгажээ

Дээрэмчдийг тоос сорогчоор айлгажээ

34 минутын өмнө

Германы нэгэн эмэгтэй дээрэмчдийг тоос сорогчоор айлгаж орхисон байна. Нэг нь гар буугаар зэвсэглэсэн хоёр этгээд Берлин хотын Нойкельн дүүрэгт байрлах нэгэн шөнийн дэлгүүр рүү дайрч орж иржээ.

Дээрэм үйлдэгдэх үед уг дэлгүүрийн ажилтан 59 настай эмэгтэй цэвэрлэгээ хийж байсан аж.

Нэг дээрэмчин нь гар буугаараа сүрдүүлэн орлогоо өгөхийг шаардтал тэр эмэгтэй түүн рүү залгаатай тоос сорогчныхоо хоолойг чиглүүлжээ. Гэнэтийн эсэргүүцэл амссан дээрэмчид үтэр түргэн гарч одсон байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment