Хуушуур зарах зөвшөөрлийг иргэдэд олгоно
22 минутын өмнө
Наадмаар хуушуурын худалдаа хамгийн их гүйлгээтэй, эрэлттэй байдаг. Энэ жилийн хувьд 850 аж ахуйн нэгж, иргэд худалдаа үйлчилгээг явуулах юм байна. Хуучин аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгдөг байсан бол энэ жил санхүүгийн хямралтай байгаа тул иргэдэд ч өгч байгаагаараа онцлогтой юм байна.Зөвшөөрөл авах хүсэлтэй иргэд өнөөдрөөс эхлэн харьяа дүүрэгтээ өргөдөл гаргаж өгөх юм байна. Хүй долоон худагийн худалдаа, үйлчилгээг Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг зохион байгуулж өргөдөл хүлээж авна. Харин Төв цэнгэлдэхийн зөвшөөрлийг үлдсэн дөрвөн дүүрэг дээр хүлээж авах юм байна.
Мөн баяр наадмын өдрүүдэд Монгол хуушуурын фестиваль болно. Хуушуурын үнийг 800-1000 төгрөгний хооронд барих төлөвлөгөөтэй байгаа аж. Хуушуурыг гялгар уутанд биш цаасан уутанд савлаж өгнө. Наадмын үйлчилгээний зөвшөөрлийг зөвхөн хүнс, хоолны худалдаанд олгож байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment