Хятад иргэн уурхайд унаж амиа алджээ
Өнөөдөр 16 цаг 41 минут
Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн Cамартай гэдэг газар "Хөх Жонш" компанийн уурхайн өргөх төхөөрөмжийн ган татлага тасарсны улмаас БНХАУ-ын иргэн 49 настай Д осолдож, ухсан нүхэнд унаж амиа алдсан хэрэг гарчээ.Улмаар Нийслэлийн Налайх дүүргийн Уул уурхайн аврах ангийн найман алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын найман алба хаагч гээд нийт 16 алба хаагч ажиллажээ. Ажиллагааны үр дүнд өнөөдөр өдрийн 13:30 цагт цогцсыг гарган Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн аж.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment