Friday, June 26, 2015

С.Дэмбэрэл: Битгий биологийн байдлаар ялгаварлан гадуурхаад бай

С.Дэмбэрэл: Битгий биологийн байдлаар ялгаварлан гадуурхаад бай

6 минутын өмнө


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр эмэгтэй гишүүд "Эрчүүд, та нар..." гэх хандлагыг олон гаргасан юм. Харин эрчүүдийн зүгээс "Эмэгтэй гишүүд хүүхдээ хайрлаад, эрчүүд хайрлахгүй байгаа юм шиг ярих хэрэггүй" гэж талцав.

Ялангуяа С.Одонтуяа гишүүн хэд хэдэн удаа гишүүдийн асуултад хариулахдаа "Манай эрэгтэй гишүүд..." хэмээн өгүүлбэрээ эхлүүлсэнд С.Дэмбэрэл гишүүний тэвчээр алдарсан бололтой.

Тэрбээр "Одноо гишүүн ээ, нэг зүйл хүсье. Түрүүнээс хойш ажиглалаа. Дандаа л манай эрэгтэй гишүүд гээд байх юм. Битгий ингэж биологийн байдлаар ялгаварлан гадуурх л даа" хэмээн гомдолтой хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment