Мэрайя Кэригийн ах дүүдээ санаа зовж байна
53 минутын өмнө
Саяхны нэг өдөр Америкийн нэрт дуучин Мэрайя Кэригийн ах Морган нэгэн цочмог мэдэгдлийг хийжээ. Тэрбээр охин дүү нь согтууруулах ундаанд хэт донтсон гэж өгүүлэв.
"Жирэмсэн байхдаа тэр бор дарс хэрэглэж байсан. Хүүхдүүдээ төрүүлээд ч үүнийгээ зогсоож чадаагүй. Үнэндээ би түүний эрүүл саруул байгааг нь цөөхөн харсан. Иймээс сэтгэл ихэд түгшиж байна. Түүнд хэлж зөвлөх хүн байхгүй байна. Өөрөө ч эрүүл саруулаар сэтгэх чадвараа алдсан. Тэр өөрөө л үүнд буруутай. Яагаад гэвэл илэн далангуй ярилцаж болох бүх хүнийг өөрөөсөө түлхдэг" хэмээн ах нь гомдолложээ.
Морган дүү нь мэргэжил нэгт Уитни Хьюстоны хувь заяаг давтаж мэднэ гэж үзэж байна. Хьюстон 2011 онд угаалгын өрөөндөө амьсгал хураасан байсан билээ.
"Нэг л өдөр түүнийг Уитни шиг байдалтай хэвтэхийг нь олж магадгүй. Хэрвээ тэр хатуу дарс хэрэглэхээ болихгүй бол ийм зүйл хэзээ нэгэн цагт болно. Түүнд согтууруулах ундаа санал болгож буй хүн бүр амь насыг нь аюулд учруулж байна" хэмээн Морган хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment