Жорж Клунигийн хөршүүд бухимдалтай байна
55 минутын өмнө
Алдартай хос болох Жорж, Амаль Клуни нар долоодугаар сарын сүүлээр энэ оны хавар 10 сая фунт стерлингээр худалдаж авсан Их Британи дахь харшдаа нүүж орохоор бэлтгэж байгаа аж.54 настай Жорж, 37 настай Амаль нар тэнд ая тухтай, аюулгүй байх ёстой учраас эдлэн газарт нь одоог хүртэл барилга засварын ажлууд явагдаж байгаа юм. Засвар хийгдэж, харин хөршүүд нь эсэргүүцлээ илэрхийлж байгаа гэнэ. Тэнд өдөр, шөнөгүй хүнд техникийн дуу чимээ гарч байгаа нь эргэн тойрны хүмүүст ер таалагдахгүй байгаа аж.
Нутгийн иргэдэд Холливудын алдартан тэнд ирж суурьшина гэдэг мэдээ анхандаа таалагдсан ч цаашид тэдний амьдрал амар тайван бус болно гэдгийг ойлгоод бухимдах болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment