Н.Алтанхуягийн ХОМ-ийг шалгаагүй
1 цаг 10 минутын өмнө
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-тай арсалдан тэрсэлдэж байгаа энэ цаг үед дээрх газраас түүнтэй холбоотой гэх хэргийн талаар мэдээлэл өгөв. Н.Алтанхуяг өөрийн хамсаатан болох ах дүү, найз нөхдөө АТГ-аас хэрэгт холбоогүй болгохын тулд хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барьсан байгаа.Гэтэл уг газраас хуулийн төслийг нь эсэргүүцээд буй. Түүнээс гадна ХОМ (Хөрөнгө орлогын мэдүүлэг)-ийг нь шалгаж, "Хаан жимс" амралтын газарт нь хүчээр нэгжлэг хийсэн гэдэг.
Тэгвэл АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг "Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар биш УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгахаар заасан. Өөрөөр хэлбэл, манайх УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалтын ямар нэг ажиллагаа хийгээгүй, хянаж шалгах эрхтэй субъект нь ч биш юм. Харин хөрөнгө орлогын мэдүүлэг нь зөрчилтэй байж болзошгүй асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд мэдэгдсэн байгаа. Мөн "Алтан тэнгэр" компанийн захирал Самбууд холбогдох үйлдлийг шалгах явцад прокурорын байгууллага болон эрх бүхий байгууллагаас зөвшөөрөлтэй хийж байгаа үзлэг нэгжлэгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хүрэлцэн ирж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах гэж оролдсон. Түүнээс өөрөөр нэгжээгүй" гэв. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment