Sunday, June 28, 2015

Кетчуп ”асгаад” амрагаасаа хагацав

Кетчуп "асгаад" амрагаасаа хагацав

24 минутын өмнө

Германы Доод Саксони мужид амьдардаг нөхөртэй бүсгүй хэсэг зуур өөр эртэй амрагийн харилцаатай байжээ. Гэтэл амраг нь түүн рүү эвгүй байдалтай гэрэл зургуудыг нь илгээж эхэлсэн аж. Энэ эмэгтэй хэдэн сарын туршид нөхрийнхөө араар тавьсан гэнэ. Гэвч нууцаар явалдсан нь илэрч, хууль ёсны эр нөхөр нь түүний явдлуудыг мэдсэн ч түр зуурын явдлуудыг нь уучлахаар шийджээ.

Гэтэл Бонн хотод амьдардаг амраг нь бачуурсандаа тэдний гэр бүлийн хаягаар эхнэртэй нь явалдаж байсан үеийнхээ эвгүй байдалтай зургуудыг илгээж эхлэв.

Дэндүү ядаргаатай амраг асанаасаа салахын тулд эмэгтэй нөхрийнхөө тусламжтайгаар өөрийгөө үхсэн мэтээр ойлгуулсан аж. Кетчупэн дунд хэвтээ гэрэл зургаа Бонн хотын залуу руу илгээтэл экс амраг нь сандрахдаа хаягаар нь цагдаа нарыг дууджээ. Хууль сахиулагчид эмэгтэйг амьд мэнд гэдгийг хараад энэ адармаатай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх талаар ярилцаж байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment