Увс, Завханы бөхчүүд бэлтгэлдээ гарчээ
40 минутын өмнө
Үндэсний их баяр наадам болоход ердөө сарын хугацаа үлдлээ. Энэ үед бөхчүүд наадмын бэлтгэлдээ гардаг. Хамгийн эхэнд Увсын бөхчүүд аварга О.Балжинням, С.Мөнхбат, заан Д.Бумбаяр нараар ахлуулан бэлтгэлдээ гарчээ. Харин Завханы бөхчүүд Отгонтэнгэр хайрханыхаа орчим бэлтгэлдээ гараад төвхнөжээ.Хөвсгөлийн бөхчүүд одоогоор хээр гараагүй, Эрдэнэтэд бэлтгэлээ базааж байгаа бол бусад нь маргаашнаас эхлээд галдаа гарах төлөвлөгөөтэй байгаа аж. Дашрамд сонирхуулахад, Завхан нутгийн хүчтэнүүд хоёр жил дараалан их хайрханаа түшиж галд гарч, шинэ цол хүртсэн амжилттай билээ. Тиймээс өнөө жил ч гэсэн шинэ цолтон төрөн гарч магадгүй гэсэн хүлээлттэй байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment