Оюутнууд 70 мянгаа авч эхэлжээ
52 минутын өмнө
Их, дээд сургуулийн оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг өгөлгүй удаж байгаа. Бүр оюутны тэтгэлгийг энэ хаврын түймэрт нэрвэгдсэн аймгуудад явуулсан гэх албан бус мэдээлэл гарсныг албаныхан үгүйсгэсэн.Тэгвэл өчигдрөөс эхэлж оюутнуудын дансанд 70 мянган төгрөг нь орж эхэлсэн байна. Хоёр хоногийн өмнө үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг оюутнуудын дансанд байршуулж эхэлжээ.
Энэ жил 3,0 буюу түүнээс дээш голчтой оюутнуудад үндсэн болон урамшуулал тэтгэлэг олгож байгаагаараа онцлогтой. Жилийн эхний дөрвөн сарын байдлаар 44 мянган оюутан үндсэн болон урамшууллын тэтгэлэг авахаар байгаа ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment