Э.Бат-Үүл уриалга гаргажээ
11 минутын өмнө
Тэрбээр "...Ямар ч гэрэл дохио асч байхаас үл шалтгаалан баруун гар тал руу эргэлт хийхийг зөвшөөрөх, хотын төвийн бүсэд улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах, автомашины зогсоолуудыг төлбөртэй болгох зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлэхээр боллоо. Энэ онцгой нөхцөл байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч хүлээцтэй, тэвчээртэй хандах, зуны амралтаа нийслэлээс гарч хөдөө орон нутагт өнгөрөөх, онцын шаардлагагүй бол хувийн автомашинаа уналгүй нийтийн тээврийг сонгож үйлчлүүлэхийг нийслэлийн иргэддээ уриалж байна...
Хүндэтгэсэн:
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.БАТ-ҮҮЛ
2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр" гэжээ.
Ийнхүү иргэд АСЕМ-ын уулзалтын хөлд нэгмөсөн чирэгдэх болов. Улаанбаатарын "дэглэм" улам "хөгжиж" байна. Улаанбаатарт байх онцын шаардлагагүй бол хөдөө явах шаардлагатай болов. Бас хүлээцтэй, тэвчээртэй байх нь. Бүр шаардлагагүй бол хувийн машаанаа унахаа больж, нийтийн тээврээр зорч гэж байна даа, цаана чинь. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment