Жоли, Питт нар удахгүй сална
11 минутын өмнө
Өчигдөр Барууны хэвлэлүүд дахиад л Анжелина Жоли, Брэд Питт нарын гэр бүлд хагарал үүссэн тухай мэдээлжээ. Тэдний мэдээлж байгаагаар бол Брэд салах өргөдлөө ойрын үед гаргахаар шийдсэн гэнэ. Хосууд хуримласныхаа дараа янз бүрийн асуудлуудтай тулгарсан байна. Үүний гол шалтгаан Анжелинад байгаа аж.

"Хуримын дараа Анжелина Брэдийг илүү ихээр хянах болсон. Өмнө нь түүнд Жоли бүх хариуцлагыг өөр дээрээ авч буй нь таалагддаг байсан. Тэгвэл одоо тийм биш болсон. Брэд тэсэлгүй салах өргөдлөө бичиж байгаа. Бүх зүйл дууссан гэдгийг тэрбээр Жолид хэлсэн. Мань хүн аз жаргалгүй болсон тул эрх чөлөөг эрэлхийлж байгаа" хэмээн хэвлэлүүд бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment