Ш.Сайхансамбуу: "Нарантуул"-аа зарахгүй ээ
35 минутын өмнө

"Нарантуул" ОУХТ-ийн босс, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ эртнээс базааж эхэлсэн сурагтай. Тэрбээр улс төрд орж ажиллахаас гадна, өөрийн ажил, амьдралыг хөл дээр нь босгосон том захаа зарах гэж байгаа гэх мэдээлэл ч дуулдах болов.
2012 оны сонгуулиас хойш түүний "Нарантуул" хүнсний битүү зах, "Дэнжийн-1000" дахь "Нарантуул-2" захад нь ч дуу дуугаа авалцсан мэт гал гарч баахан хохирол амссан. Захаа шинэчилж барих гэж баахан хөрөнгө зарлагадсан төдийгүй түрээслэгчдийн хохирлыг барагдуулахад ч чамгүй мөнгө үрсэн гэж байгаа. Удаа ч үгүй эдийн засгийн хямрал нүүрлэж, монголчуудын амьдрал элгээрээ хэвтсэн учраас захад худалдаа, наймаа эрхэлдэг түрээслэгч нарын бараа гүйлгээ муудаж, банкны зээлээ ч, түрээсээ ч төлж чадахгүйд хүрсэн нь үнэн.
Харин худалдааны захаа зарах гэж байгаа талаарх асуултад "Зарна гэж би ам нээгээгүй юмсан. Тийм бодол ч алга. Хэвлэлүүд л миний өмнөөс зарах гээд зар явуулчихдаг юм байх даа" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment