Хойд эцэг нь байнга хүчирхийлдэг гэнэ үү?
43 минутын өмнө
Баянхонгор аймагт хойд эцэгтээ байнга хүчирхийлүүлдэг охидын талаарх мэдээлэл байна. Архи ууж, улмаар гурван охиныг нь ээлжлэн оролддог хойд эцгийг цагдаагийн байгууллагад барьж өгдөг ч удалгүй гаргаад явуулдаг гэнэ.Энэ талаарх мэдээллийг нэгэн иргэн өгсөн бөгөөд тэрбээр "Манай эгчийн хүүхдийг харж өгдөг нэг охин байгаа юм. Тэр эгч, дүү наймуулаа бөгөөд дандаа охид, хойд аавтай юм аа. Тэр нь бүгдийг нь оролддог гэнэ ээ. Хэд хоногийн өмнө охин бидэнд уйлж ярьсан. Ганцаараа гэртээ байхад нь дайрч, улмаар шөнөжин ноцолдож хоносон байгаа юм даа. Цагдаад 3-4 удаа өгсөн ч нэмэргүй, гараад ирсэн. Энэ явдлыг нь төрсөн ээждээ хэлэхээр "Би тэгээд нөхөргүй болох юм уу?" гээд охидуудаа загнаад байдаг ажээ. Тиймээс одоо хаана хандах вэ? Тус аймагт Хүчирхийллийн эсрэг төв гэж байдаг юм болов уу?" хэмээн ярьж байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment