Monday, June 8, 2015

Согтуу эр цагдаа болов

Согтуу эр цагдаа болов

45 минутын өмнө

Өнгөрсөн сарын 30-ны өдөр цагдаа нар 19 настай Логан Шаулис гэдэг залууг саатуулжээ. Тэрбээр замын хажууд машинаа зогсоогоод замаар явж өнгөрч байсан жолооч нарыг зогсоож шалгах нэг ёсны шалгах төв байгуулахаар шийдсэн байна.

Мань хүн өөрийн эхний хохирогчоо зогсоогоод өөрийгөө цагдаа гэж танилцуулан жолооны үнэмлэх, даатгалын бичиг баримтаа үзүүлэхийг тушаажээ. Шаулисын машин дээр дуут дохио байхгүй, өөрөө ч цагдаа шиг харагдаагүй тул жолооч түүнээс албан үнэмлэхээ үзүүлэхийг хүсээд зогсохгүй өөрөө цагдаа дуудахад хүрсэн байна. Жинхэнэ цагдаа нар иртэл Шаулис хийн гар буугаа жолоочийн гарт бариулахыг оролджээ.

Цагдаа нар түүнийг анхааралтай хартал Шаулисын нүд нь улайж, сөлийсөн, мань хүн ээрч муурч ярьж байсан гэнэ. Сайн эр согтуу байжээ. Өдгөө тэрбээр гурван ч зүйл ангиар хэрэгт буруутгагдаж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment