Женнифер Лопес шоронд сууж магадгүй
57 минутын өмнө
Марокко Улсад тоглолт хийн дуулиан тарьсных нь дараа тус улсын засаг захиргаа Женнифер Лопесыг нийгмийн хэв журам алдагдуулсан гэж үзээд түүний промоутер болон дуучин бүсгүйг өөрийг нь шүүхэд өгсөн билээ. Тус улсын хууль ёсоор бол Жэй Ло буруутай нь тогтоогдвол шоронд хоёр хүртэл жилээр сууж магадгүй юм.
Марокко Улсын парламентын гишүүд Лопесын тоглолтоос болж тус улсын Мэдээллийн яамны сайд Мустафа Эль Халфиг огцрохыг шаарджээ. Дуучин бүсгүй тогтсон заншил ёсоор нэлээн илэн далангуй хувцас өмсгөлтэй гарч ирж дуулсан билээ. Гэвч лалын ёсоор бол эмэгтэйчүүд олны өмнө ийм хувцас өмсгөлтэй гарч ирэх ёсгүй юм. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment