Monday, June 22, 2015

“Шилрэх” дуртай Г.Шийлэгдамбыг огцруулахаар болов

"Шилрэх" дуртай Г.Шийлэгдамбыг огцруулахаар болов

21 минутын өмнө


МАХН-ынхан Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыгаа огцруулахаар оволзож эхэлжээ. Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах, томилох асуудлыг МАХН-ын Бага чуулганаараа хэлэлцдэг дүрэмтэй байдаг аж.

"Тавантолгой", "Оюутолгой"-гоос аваад онц чухал асуудлууд УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед МАХН-ынхан нүдэн балай, чихэн дүлий байгаа нь Генсекийн хариуцлагагүй байдалтай холбоотой хэмээн Бага чуулганыхан үзэж байгаа аж.

Тийм учраас Бага чуулганы гишүүдийн гуравны нэгээс илүү буюу 86 гишүүний гарын үсэг бүхий албан шаардлагыг өчигдөр Нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Гүйцэтгэх товчооны гишүүн Г.Доёд нарт гардуулан өгч Бага чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, шинэ Генсекээ томилох асуудлыг өргөн барьсан байна.

Гэвч намын аппарат, гүйцэтгэх товчооныхон уг шаардлагыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахын оронд тус намын дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар шаардлагыг хүлээн авахгүй зугтаж, саатуулж байгаа юм байна. Түүнээс гадна салбар толгойлсон сайд хэрнээ ажлаа мэддэггүй, "шилрэх" дуртай, салбараа удирдаж чаддаггүй гэх шүүмжлэл ч ард түмний дунд байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment