Жастин Тимберлэйк Аавуудын өдрийг тэмдэглэв
9 минутын өмнө
Энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд Жастин Тимберлэйк аав болсон билээ. Түүний авааль эхнэр Жессика Бил Жастинд Сайлас гэдэг хүү төрүүлж өгсөн юм.Уржигдар Жастин анх удаагаа Дэлхийн аавуудын өдрийг тэмдэглэсэн бөгөөд Инстаграм дээр хоёр сартай хүүтэйгээ цуг авахуулсан зургаа байршуулжээ. Халамжтай аав хүүгээ тэврэх бөгөөд нүүрэнд нь баярын инээмсэглэл тодров.
Гэрэл зургийн дор Жастин "Танай нэгдлийн шинэ гишүүний нэрийн өмнөөс бүх аав нарт баярын мэнд хүргэе" хэмээн бичжээ. Гэрэл зураг бараг нэг сая лайк авсан аж. Үй олон сэтгэгдлүүд бичигдсэн гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment