Monday, June 8, 2015

Испани бүсгүй нар худалдахыг оролджээ

Испани бүсгүй нар худалдахыг оролджээ

21 минутын өмнө

Шүүхийн маш сонирхолтой үйл ажиллагаа Испанид эхлэж байгаа аж. Виго хотын 54 настай оршин суугч эмэгтэй Мария Дюран eBay интернэт дуудлага худалдааны ордоныг шүүхэд өгчээ. Сайт дээр нарны хэсгүүдийг худалдахыг хориглосных нь төлөө энэ бүсгүй нөхөн төлбөрт 10 мянган евро нэхэмжилсэн байна. Мария Дюран аль 2010 онд тэндхийн нэгэн нотариатч дээр очоод нарыг өөрийн нэр дээр болгон баталгаажуулжээ.

Улмаар тэр нар гэдэг одын зарим нэг хэсгүүдийг eBay-ээр худалдах зар тараав. Дюраны тогтоосон үнэ ч боломжийн байв. Гэрэлт одын нэг хавтгай дөрвөлжин метр талбайг нэг еврогоор үнэлсэн гэнэ. Гэтэл интернэт дуудлага худалдааны ордоны удирдлага түүний энэ өгөөмөр занг огт үнэлээгүй аж. Эмэгтэйгээс зар байршуулсны төлбөрийг аваад дуудлага худалдааны төлөөлөгчид сая ухаан орсон гэлтэй худалдаанаас нарыг яаравчлан авсан байна. Испани эмэгтэй нарны хэлтэрхийг худалдах зар тавьсан хугацаандаа 1.2 мянган евро олж амжсан гэдгээ өгүүлэв.

"Хэн дуртай нь нарыг өөр дээрээ бичүүлэх боломжтой байсан. Зүгээр л би анхдагч нь болсон юм. Би хуулийг сайн судалсан хүн. Би ямар ч хууль зөрчөөгүй" хэмээн Дюран догь гэгч мэдэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment