Monday, June 8, 2015

Оюутны смарт карт энэ сарыг дуустал хүчинтэй

Оюутны смарт карт энэ сарыг дуустал хүчинтэй

Өнөөдөр 15 цаг 58 минут

Оюутнууд нийтийн тээврийн үйлчилгээнд долдугаар сарын 01 хүртэл үнэгүй хамрагдах журамтай бөгөөд энэ жил ч гэсэн уг журам хэвээр үйлчлэх аж. Тиймээс оюутны смарт карт энэ сарыг дуустал ажлын өдрүүдэд чиглэл, цаг харгалзахгүй үйлчлэх боломжтой гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.

Харин нийтийн тээврээр зорчихтой холбоотой ямар нэгэн асуудал үүсвэл Нийслэлийн тээврийн газрын шуурхай утас 326352 дугаарт зөрчлийг мэдэгдэх боломжтой гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment