Дахиад нэг хүү эхийнхээ гарт амиа алдах вий
1 цаг 51 минутын өмнө
Тэгвэл өнөөдөр мөн л бага насны хүүхэд эхдээ зодуулж, тамлуулж байна гэх мэдээлэл гарч эхлэв. Төрсөн үү, хойд ээж нь үү гэдэг нь мэдэгдэхгүй нэг эмэгтэй гурван настай хүүхдээ байнга зодож, хүйтэнд гэрээсээ хөөгөөд гаргачихдаг гэх мэдээллийг хамар хашааных нь хүн цагдаа, хүүхдийн 108 утсанд мэдэгджээ. Одоогоор гэрийнх нь хаяг, байршлыг тодорхой зааж өгсөн байгаа гэнэ.
Тэр дуудлага өгсөн ээжийн ярьж буйгаар "Туслаарай. Манай хажуу талын айлын хүүхэн хүүхдээ нэг бол зодоод гэрээсээ хар хүйтэнд ч хамаагүй, харанхуй шөнө ч хамаагүй хөөж гаргачихаад байна. Нэг бол зодож байгаад гаднаас нь түгжээд явчихна. Хүүхэд нь гуравхан настай бөгөөд "Ээж ээ, уучлаарай" гээд л уйлаад байдаг юм. Бүр өр өвдчихлөө. Өглөө ажилдаа явах гээд бэлдээд зогсож байтал уйлаад, тэгээд сонсоод байсан чинь элдвээр нь хараагаад, цохиж орилуулаад, зодоод "Дуугай бай" гэхэд өнөөх нь "Миний буруу" хэмээн баахан уйлаад, нэг хөөж гаргачихаад буцаж оруулаад гаднаас нь түгжчихээд юу ч болоогүй юм шиг гараад явсан. Гэртээ түгжигдсэн хүү нь уйлсаар байгаад чимээгүй болсон. Цагдаа болон Хүүхдийн эрхийг хамгаалах төвд хандах гэсэн юм, утас нь хэрэгтэй байна" гэх мэдээллийг өгчээ.
Тэр эмэгтэй хөхөө өвлийн хүйтэнд хүртэл хүүхдээ шалдан хөөгөөд гаргасан, хажуу айлынх нь өвөө, эмээ нар гэртээ оруулсан гэх мэдээлэл байгаа аж. Ийм нөхцөлд иргэдэд "Хүүхдэд ээлтэй хөрш" байхыг уриалсан бөгөөд мэдээллийг цаг алдалгүй холбогдох газруудад нь өгч, иргэн хүний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment