Байшингаа нохойгоор "солино"
27 минутын өмнө
Хайртай нохойгоо алдсан нэгэн хятад эмэгтэй олж өгсөн хүнд нь өөрийн байшинг өгнө гэдгээ мэдэгджээ. Лю овогт энэ 70 настай эмгэн Бээжин хотноо амьдардаг бөгөөд өөрийн гэрийн ойролцоо газруудад нохойгоо алдсан тухай зарлалыг наасан байна. Түүний үл хөдлөх хөрөнгө 650 мянга орчим доллараар үнэлэгддэг аж.
Хэсэг хугацааны дараа тэрбээр нохойг нь олсон, эсвэл хаана байгааг нь мэднэ гэсэн хүмүүсээс маш олон тооны дуудлага хүлээн авах болжээ.
Зарим нэг хүн алдсан нохойных нь оронд ижил үүлдрийн адилхан нохойг ч үзүүлсэн гэнэ. Ийм худал мэдээллүүдтэй тулгараад эмгэний гэр бүл залхсандаа эрэл хайгуулаа зогсоох болсноо зарласан байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment