ТОСК-ийн дарга А.Гантулга төрийн албанд ажиллах ёс зүйтэй юу?
32 минутын өмнө
Учир нь хамаг байдгаа зарж мөнгө болгоод байрны урьчилгаагаа өгсөн айлууд банкин дээр очоод зээлээ авах гэтэл банк орлого нь хүрэхгүй байна гээд бөөн асуудал болж сугалаанд хожсон эрхийг нь хүчингүй болгож ТОСК-ийн захирал А.Гантулгын "буян"-аар цөөнгүй айл орох оронгүй болж гудамжинд гарахдаа тулж байсан.
Асар их мөнгө хөрөнгө эргэлддэг энэ газрын захирлаар 3 жил гаруй ажилласан А.Гантулга 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хэмжээний мөнгөө базааж чадсан гэж ойр тойрны хүмүүс нь ярих юм билээ. Тэрбээр 2016 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базаагаад 1 минутын ч завгүй явдаг гэнэ.
Дээр нь А.Гантулга захирал ажилчидтайгаа нэлээд ширүүн дориун харилцдаг гэсэн мэдээлэл байдаг нь үнэний хувьтай бололтой. Учир нь сайхан ТОСК-ийн Борлуулалтын албаны дарга н.Гэрэлт-Од нөхөр үйлчлүүлэхээр очсон иргэнийг "п" үсгээр эхлэсэн үгээр харааж загнан, үгийн сөрөөгүй шанаадаж унасан бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Захирал нь ажилчидтайгаа ширүүн харилцдаг учраас захиралдаа уурласан уураа ажилчид нь иргэдэд гаргаж байгаа нь тэр гэж хэлэх хүмүүс ч байна.
ТОСК-ийн захирал А.Гантулга жудаггүй эр бололтой. Тэрбээр одоогоос 17 жилийн өмнө иргэн Б-ээс 2000 ам.доллар зээлээд буцааж өгөлгүй "луйвардсан" ажээ. Олон жилийн өмнө түүнд ийнхүү "луйвардуулсан" гэх иргэн Б түүнээс 3.0 гаруй төгрөгийг нэхэмжлэхэд А.Гантулга захирал "луу унжсан" тул тэдний маргааш шүүхдэлцэхдээ тулж, шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэмээн тус хэргийг хаажээ. Үнэндээ 3.0 сая гаруй төгрөг бол одоо цагт А.Гантулга захиралд юу ч биш нь ойлгомжтой. Гэсэн атлаа хүнд хэцүү байх үедээ бусдаас зээлсэн мөнгө эргүүлэн өгөхгүй байгаа нь түүнийг хүн чанарын хувьд, төрийн албаны ёс зүйн хувьд хэн болохыг нотлож байгаа хэрэг юм.
Төрийн байгууллагаар дамжин сонгуульд оролцохоор зүтгэж байгаа ТОСК-ийн захирал А.Гантулга гэдэг хүний тухай товчхон өгүүлэхэд ийм байна.
Эх сурвалж: Ugluu.mn
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment