Абрамович Чехыг тавьж явуулав
22 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Чэлси" багийн эзэн Роман Абрамович хаалгач Петр Чехыг "Арсенал" руу явуулах ажлыг өөрийн биеэр зохион байгуулжээ.
Оросын бизнесмэн эр Чехийн шигшээ багийн тоглогчид спортын замналаа үргэлжлүүлэхийн тулд дуртай багаа сонгохыг зөвшөөрсөн байна. Тэр дундаа Премьер лигийн аль нэг багийг сонгож болно хэмээн хэлжээ.
Харин "Чэлси"-гийн ахлах дасгалжуулагч Жозе Моуринью Абрамовичид Чехыг "Арсенал" руу явахад саад хийхийг зөвлөсөн ч багийн эзэн хайртай тоглогчдоо буулт хийсэн аж. Чехыг 15 орчим сая еврогоор худалдах бололтой.
Ингэснээр Чехийн шигшээ багийн 33 настай хаалгач залуу 32-оос дээш насандаа худалдагдсан хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч болж мэдэх юм. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment