Wednesday, June 24, 2015

Хохирогч Б.Өнөржаргал гомдолтой байна

Хохирогч Б.Өнөржаргал гомдолтой байна

54 минутын өмнө

Дөрвөн настай охиноо төрсөн эцэг болоод хамтран амьдрагч эмэгтэйнх нь гарт харамсалтайгаар алуулсан ээж Б.Өнөржаргал гомдолтой яваагаа илэрхийлэв. Тэрбээр сэжигтэн этгээдүүдийн гэр бүл болоод шүүхэд гомдолтой байгаа аж.

Т.Цогтын төрсөн эгч Б гэгч эмэгтэй түүнийг "Архичин, бие үнэлдэг, тэнэдэг учраас хүүхдээ айлд үрчлүүлж, мөнгө олох гэж байсан нь үнэн" гэсэн мэдүүлгийг өгсөн нь түүнийг бүр ч эмзэглүүлсэн гэнэ. Учир нь, тэр хүн Архангайд байдаг хэрнээ охиныг нь үрчилж аваад удалгүй "Манайд таарахгүй охин байна. Охиныг чинь авсанаас хойш манай нөхөр хорт хавдартай болсон" гэж ярьжээ.

Энэ мэтчилэн худлаа мэдээлэл тарааж, хэвлэлийнхэнд өөрийнх нь буруугаас, хариуцлагагүйгээс болж охин амиа алдсан мэт сэтгэгдэл төрүүлсэнд гомдолтой байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment