Wednesday, June 24, 2015

Ричард Гир 32 настай бүсгүйтэй учир ургуулжээ

Ричард Гир 32 настай бүсгүйтэй учир ургуулжээ

30 минутын өмнө

Холливудын зүрх шархлуулагч эр, 65 настай жүжигчин Ричард Гир саяхнаас гоонь байхаа больжээ. Тэрбээр энд тэнд 32 настай испани бүсгүй Алехандра Сильватай харагдах болов. Жүжигчин эр залуу амрагтайгаа Италид болсон кинонаадмын Улаан хивсний ёслолд оролцож, түүнийгээ олон нийтэд танилцуулсан билээ.


Наадмын дараа Гир, Сильва нар цагийг хий дэмий алдахгүй байхаар шийдэж, Сардинийн нэгэн тансаг амралтын газар очиж амарчээ. Сильва, Гир нар жил орчмын өмнөөс үерхэж эхэлсэн аж. Энэ бүх хугацаанд жүжигчин эр залуу амрагтай болсон гэдгээ нууцлаж байсан юм. Харин одоо бол бусдаас түүнийгээ нуухгүй байхаар шийдсэн бололтой.

Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment