Wednesday, June 10, 2015

Хартай хүмүүст зориулан GPS-тэй бөгж бүтээжээ

Хартай хүмүүст зориулан GPS-тэй бөгж бүтээжээ

1 цаг 20 минутын өмнө

Британийн үнэт эдлэлийн дархан, Gemporia брэндийг үндэслэгч Стив Беннетт байрлал тогтоох системээр тоноглогдсон сүйн бөгжнүүд бүтээжээ. Энэ гоёл чимэглэл "Чин үнэнч байдлын бөгж" гэсэн нэртэй болов.

Загвар зохион бүтээгчийн санаагаар бол уг чимэглэлд суулгаж өгсөн бичил хэмжээтэй чипүүдийн зориулалт бол хулгайгаас хамгаалагдах юм уу үнэт эдлэлээ хаяж, гээхээс сэргийлэх явдал гэнэ. Мөн тэрбээр уг бөгжийг хартай хүмүүс ихэд сонирхоно гэдгийг онцолжээ. Хартай хүмүүс хайртыгаа хаана байгааг мэдэх дуртай билээ.

Уран дархан эр цаашид ч байршил тогтоох систем бүхий үнэт эдлэл хийхээр төлөвлөж байгаа аж. Ойрын үед Беннетт хүүхдийн гоёл чимэглэл бүтээхээр ажиллаж байгаа гэнэ. Тэгвэл эцэг, эхчүүд хүүхдээ хаана явааг мэдэж, санаа зовох юмгүй сууна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment