Ч.Сайханбилэгийг "шатаасан" хүмүүст хариуцлага тооцож магадгүй
1 цаг 31 минутын өмнө
"Гал үндэстэн холбоо" болон орон нутгийн иргэдийн төлөөлөл, зарим ТББ-ын төлөөлөл "Гацууртын орд"-ыг ашиглахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж мэдээлэл хийсэн. Тэд Их тэнгэрийн аманд очиж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатаан бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийжээ.Энэхүү үйлдлийг иргэд таагүй хүлээж авсан бөгөөд хэдийгээр төрийн өндөрлөгүүд, УИХ-ын эрхэм гишүүдийг шүүмжлэх асуудал байх ч зургийг нь шатааж, өшиглөж доромжилж болохгүй хэмээн олон иргэн дургүйцлээ илэрхийлсэн байна.
Харин ёс зүйгүй аашилсан иргэдийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Ерөнхий сайд иргэн хүнийхээ хувьд миний нэр төрийг олон түмний өмнө гутаан доромжилсон хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргавал шалгах эрх үүсэж шалгана" гэв.
Төрийн өндөрлөгтэй холбоотой асуудлыг цагдаа шалгах уу, Тагнуулын газраас шалгах уу гэдгийг Прокурорын газраас тогтоож өгдөг юм байна. Ерөнхий сайдын зургийг устгаж, шатааж байгаа мэдээлэл фэйсбүүкээр хүчтэй тархаж байгаа бөгөөд эл асуудлыг хуулийн байгууллага хараандаа авчээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment