Wednesday, July 29, 2015

Галзуугийн 11 тохиолдол илэрчээ

Галзуугийн 11 тохиолдол илэрчээ

1 цаг 31 минутын өмнө

Энэ сарын байдлаар Баянхонгор аймагт малын галзуу өвчнөөр нийт 11 мал, амьтан өвчилжээ. Үхэр хамгийн олон буюу таван галзуугийн тохиолдол гарсан бол хоёр үнэг, хоёр чоно, гурван нохой галзуурчээ. Галзуу өвчнөөс гадна гадна Баянцагаан сумд цусан халдварт өвчний хоёр тохиолдол илэрсэн байна.

Мөн Баян-Овоо, Бөмбөгөр, Баянхонгор сумдад коли иж балнадын тус бүр нэг тохиолдол, Галуут сумд Боом өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн аж. Түүнчлэн, боом өвчин гарсан Галуут сумын хоёрдугаар баг, галзуу өвчин гарсан Гурванбулаг сумдад аймгийн Мал эмнэлэг, үржлийн тасгаас 7 хоног ажиллаж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment