Friday, July 24, 2015

Усан хөшиг хийсэн ажил 70 сая төгрөг ”угаажээ”

Усан хөшиг хийсэн ажил 70 сая төгрөг "угаажээ"

23 минутын өмнө

Боловсролын их сургуулийн зүүн талын Арслантай гүүрийг өнгө үзэмжийг нэмж, усан хөшигтэй болгосон нь Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хотын хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор хийсэн нэг ажил гэж болно. Үндэсний их баяр наадмын өмнө Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийж, ашиглалтад оруулан хүлээлгэж өгсөн бол хэдхэн хоногийн өмнө Арслантай гүүрний усан хөшгийн нээлт болов.

Энэ ажилд Нийслэлээс 70 сая төгрөг гаргасан ч хэдэн труба цоолоод ус гоожуулсан хэлбэрээр төсвийн мөнгийг үргүй зарж, салхинд хийсгэлээ гэх шүүмжлэлийг иргэд ихээр өрнүүлж байна. Уг нь монголчууд Солонгосын Сөүл хот дахь "Banpo" гүүрийг дуурайж хийсэн аж.

Гэтэл үнэндээ мөнгө угаасан нь илт болсон тул хариуцлага тооцож 70 сая төгрөгийг төсөвт буцаан төлөх ёстой хэмээн хоёр гүүрний харьцуулсан зургийг цахим хуудсанд шэйр хийж харагдана. Үнэхээр 70 сая төгрөгөөр нийслэлд ийм юм хийж байхын оронд хэрэгтэй зүйлд нь зөв зүйтэй зарцуулсан бол хэн хэндээ ашигтай байх ёстой гэдгийг хаана хаанаа анхаарах нь зөв баймаар. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment