Adidas Платиниг лоббидов
12 минутын өмнө

Спортын хувцас, хэрэглэл үйлдвэрлэдэг Adidas компанийн гүйцэтгэх захирал Герберт Хайнер Дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн тэргүүнээр сонгогдоход хамгийн тохиромжтой хүний талаар ярьжээ.
"Миний хувьд Мишель Платини хамгийн тохиромжтой нэр дэвшигч. Европын Хөлбөмбөгийн холбоог хоёр сонгуульт хугацаанд тэргүүлж ажиллахдаа тэр чамгүй ажлыг хийсэн" хэмээн Хайнер өгүүлэв.
Тус компани 1970 оноос хойш Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бөмбөгийг үйлдвэрлэж байгаа билээ. Хамгийн сүүлд тэд ФИФА-тай 2013 онд гэрээ байгуулжээ. Гэрээний хугацаа 2030 онд дуусгавар болох юм. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment