Sunday, July 26, 2015

Сэтгүүлч С.Баттулгыг нээлттэй шүүнэ

Сэтгүүлч С.Баттулгыг нээлттэй шүүнэ

41 минутын өмнө

Бусадтай нийлж, хүнийг гүтгэсэн гэдэг үндэслэлээр цагдан хоригдсон INFO.MN сайтын сэтгүүлч С.Баттулгыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13 цагаас нээлттэй болно.

Өнгөрсөн хугацаанд Монголын сайтын холбоо, МСНЭ, мэргэжил нэгт сэтгүүлчид нь суллуулахыг удаа дараа хүсч, жагсаал цуглаан суулт хийсэн ч амжилт олоогүй юм.

Шүүгчийн гаргасан захирамжид нөлөөлж чадахгүйгээс хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандсан ч ямар нэгэн хариу аваагүй өнөөдрийг хүрчээ. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг бүгдийг нь өнөөдрийн шүүх хуралд хүрэлцэн ирэхийг хүсч байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment