Мадонна Пикассотой барьцав
31 минутын өмнө
Саяхан Америкийн алдарт дуучин өөрийгөө өнгөрсөн зууны нэрт зураач Пабло Пикассотой харьцуулсан байна."Би үргэлж өөрийгөө бусад нэртэй уран бүтээлчидтэй харьцуулж ярьдаг. Жишээ нь, Пабло Пикассо байна. Тэр хүн нас бартлаа уран бүтээлээ туурвисаар байсан. Амьдрал өөрөө түүнд онгод хайрлаж байсан тул үүний хариуд тэр уран бүтээлээрээ бэлэг барих ёстой байсан. Би ч гэсэн өөрийгөө тийм болохыг мэдэрч байна" гэж дуучин бүсгүй өгүүлжээ.
Мадоннагийн үзэж буйгаар, зураачид болон уран бүтээлчдэд зарчмын хувьд насны хязгаар гэж байж болохгүй аж.
"Нийгмийн олон тал дээр бид урагшилсан ч насны хязгаарын асуудал нэн чухал сэдэв болсоор байна. Би дуртай зүйлээ хийж байхдаа насныхаа талаар хэзээ ч боддоггүй" гэж од бүсгүй тайлбар хийжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment