Friday, July 24, 2015

София Вергара хуримлана

София Вергара хуримлана

0 минутын өмнө

Колумбийн 43 настай загвар өмсөгч, телевизийн хөтлөгч, жүжигчин, "Америк гэр бүл" болон "Яахаас ч буцахгүй эзэгтэй нар" киноны од София Вергара 36 настай жүжигчин Жо Манганьеллотой хийх хуримын товоо зарлажээ.

Нэрт жүжигчин бүсгүй энэ оны тавдугаар сард хурим хийх өдрөө товлосон хэдий ч хаана, хэзээ хийх вэ гэдгээ хэлээгүй юм.

Вергара бүсгүй ёслол болох газрын талаар ярихыг хүсээгүй ч хэрэгт дуртай сэтгүүлчид чамгүй зүйлийг олж мэджээ. Тэдний хуримын ёслол энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Флоридагийн нэгэн зочид буудалд болох аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment