Сайд Р.Бурмаа будилуу юу?
23 минутын өмнө

Гадаад, дотоодын худалдаагаа ялгахгүй сайданцарууд мэр сэр байна. Эрхэлсэн ажил төрөлдөө эзэн сууж чадахгүйн дээр ямар ч мэдлэггүй гэдгээ тэд батлан харуулаад байх шиг. ХХАА-н сайд Р.Бурмаа өчигдөр том онигоонд орж, элдвээр хэлүүлж, гоочлуулахад хүрсэн аж.
Тэрбээр уг нь өөрийн яаманд хамааралтай, шийдвэрлэгдсэн мэдээллийг цаг алдалгүй хүргэхээр жиргэжээ.
Жиргэхдээ "Урд хөрш рүү мах, махан бүтээгдэхүүн импортлохоор боллоо" гэсэн жиргээг нь жиргээчид өлгөж аваад сошиал ертөнцөөр тараасан байна. Хүмүүс сэтгэгдлээ янз бүрээр бичиж, "Экспорт, импортоо ялгахгүй ХХАА-н сайд, УИХ-ын гишүүн байхаар улс орон маань яаж хөгжинө дөө" хэмээсэн харагдана. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment