"Жэймс Бонд" дуулалт жүжиг болно
47 минутын өмнө

Төслийн урьдчилсан нэр "Жэймс Бонд: Дуулалт жүжиг" байх юм. Одоогоор төслийн нарийн ширийн зүйлүүдийг нууцлаж байгаа аж.
Туршуул 007-гийн тухай өгүүлдэг 27 кинонд Бонд муу талын нэг баатартай тэмцдэг бол тайзан дээр тэрбээр хэд хэдэн муу талын дүртэй зэрэг үзэлцэх гэнэ. Тайзан дээр уг жүжгийг тавих эрхийг Placeholder Productions компани худалдан авчээ. Дуулалт жүжгийн зохиолыг Дэйв Кларк бичнэ.
Жүжгийн дууны үг, аяыг Жай Хэнри Вэйц бичих юм. "Жэймс Бонд: Дуулалт жүжиг"-ийн нээлт 2017 онд болох бөгөөд Бродвэйгээс гадна Лас-Вегаст ч толилуулагдах аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment