"Тайга" кино нээлтээ хийнэ
18 минутын өмнө

Киноны гол дүрд МУСТА Н.Ялалт, МУСТА Н.Төмөрбат, дүрүүдэд МУСТА А.Цэгмид, МУСТА Л.Баярсайхан, Р.Баттогтох, Б.Дамдинсүрэн нар тогложээ.
Харин тус киноны зохиолыг Д.Ууганбаяр, Б.Цэвээндулам бичсэн бол Ерөнхий продюссер, ерөнхий зураглаачаар О.Энхбаяр, кастинг найруулагчаар Л.Таванбаяр, хөгжмийн зохиолчоор Б.Эрдэнэбат, компьютер графикч Ш.Тансаг нар ажилласан байна.
Хоёр жилийн турш хийгдсэн "Тайга" кино нь наймдугаар сарын 05-нд нээлтээ хийхээр товоо зарлажээ. Дашрамд дуулгахад, "Тайга" киноны дууг "Нисванис" хамтлаг дуулсан бөгөөд тэд саяхан болж өнгөрсөн хамтлагийнхаа төрсөн өдрийн тоглолтыг тус киноны дуугаар эхлүүлж сонсогч, фэнүүддээ бэлэг барьсан байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment