Saturday, July 25, 2015

Иргэдийг мэргэжилтэй болгоно

Иргэдийг мэргэжилтэй болгоно

1 цаг 6 минутын өмнө

Мэргэжилгүйн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэдийг богино хугацаанд сургаж, мэргэжил эзэмшүүлэхээр болжээ.

Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлдэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургууль болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах боломжгүй, ажилгүй иргэдэд зориулан нийслэл болон аймаг, сумдын хөдөлмөрийн газрууд богино хугацаанд мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулж байгаа гэнэ.

Үүнтэй холбогдуулан "Нийслэлд л гэхэд энэ жил 2500 хүнийг богино хугацааны сургалтад хамруулахаас мянга орчим хүнийг бүртгэж, мэргэжил олгох 50 гаруй байгууллагыг сонгон шалгаруулсан" гэж Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Г.Гэрэлмаа ярив. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment