Л.Гансүхийг шүүх хурлын тов гарав
3 минутын өмнө

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүх нарын гурван хүнийг "Нүүрс" хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөг завшсан гэх хэргээр шүүхээр болсон байгаа.
Олон удаа мөрдөн байцаалтад буцсан уг хавтаст хэрэг Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд очсон бөгөөд хурлын тов гарчээ.
Ирэх сарын 03-нд буюу ирэх даваа гаригт 10:00 цагаас тэднийг нээлттэй шүүхээр болжээ. Уг хуралд Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж үйлчлүүлэгчээ цагаатгуулах зорилготой оролцоно гэдгээ хэлсэн байгаа.
Хамгийн гол нь, их хэмжээний мөнгө идэж уусан нь мөрдөн байцаалтаар тогтоогдож, нотлогдоогүй гэдгийг тэр хэлээд байгаа юм. Тиймээс шүүхээс ял оноохгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байх гэдэгт найдаж байгаа ажээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment