Wednesday, July 8, 2015

“Нарантуул”-д сум нийлүүлдэг этгээдийг баривчилжээ

"Нарантуул"-д сум нийлүүлдэг этгээдийг баривчилжээ

11 минутын өмнө

Эрүүгийн цагдаагийн газраас "Нарантуул" захад бууны сум нийлүүлдэг этгээдийг илрүүлэн баривчилжээ. Нийслэлийн иргэн Э нь ОХУ-аас галт зэвсгийн сум их хэмжээгээр оруулж ирэн худалдаачдад нийлүүлж, зардаг байсан гэнэ.

Тэрбээр сумаа жижиглэнгээр худалдах юм уу ченжүүдэд тараан өгч заруулдаг байсан бөгөөд баривчлах үед түүний чингэлэгт хадгалж байсан 52 мянган сумыг нотлох баримт болгон хураан авчээ.

Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 1200 ширхэг сум, галт хэрэгсэл хадгалж байжээ. Уг хэргийг Мөрдөн байцаах газарт шилжүүлэн шалгуулахаар болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment