Нүцгэн эр цагдаагийн машин хулгайлжээ (видео)
16 минутын өмнө
АНУ-ын Карри хотын оршин суугч 37 настай залуу гудамжаар чармай нүцгэн гүйж, хэнийг ч хоргоож, оролдоогүй гэнэ шүү. Гэтэл түүний толгойд нэгэн гайхалтай бодол зурсхийжээ. Мань хүн цагдаагийн эргүүлээс машиныг нь хулгайлвал ямар бол гэж бодсон аж.Ингээд Хесус Таранго гэдэг тэр эр удаан бодолгүй өөрийн шалиг бодлыг бодит зүйл болгохоор шийдэв. Цагдаа нарын анхаарал сарнисныг далимдуулаад мань хүн гялс гүйж очоод машинд нь суучихжээ.
Мэдээж, тэрбээр хол явж чадсангүй. Хууль сахиулагчид туслалцаа дуудаад нүцгэн хулгайчийг дор нь саатуулжээ. Хамгийн сонирхолтой нь, мань эр ихэд баяр хөөртэй байсан гэнэ шүү. Саатуулагдах үедээ тэрбээр инээмсэглэж байсан аж. Одоо түүнийг шүүх хурал хүлээж байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment