Thursday, July 9, 2015

Тэйлор Свифт буян үйлдэв

Тэйлор Свифт буян үйлдэв

31 минутын өмнө

Америкийн 25 настай нэрт дуучин Тэйлор Свифт өөрийнх нь шүтэн бишрэгч 11 настай охины эмчилгээнд зориулж хувиасаа хандив өргөжээ. Тэйлор бүсгүй өөрийн үнэнч фэнүүдэд хөрөнгө мөнгөөр харамгүй тусладаг нэгэн.

Охины цахим ертөнц дэх хуудсан дээр нэгэн бичлэг тавигдсаныг үзээд дуучин бүсгүй уярсандаа бяцхан охинд туслахаар шийджээ. Охин Тэйлорын дууг дуулж байгаа нь харагдана.

Тэйлор Свифт цусны өвчинд нэрвэгдсэн Наоми охины данс руу 50 мянган доллар шилжүүлсэн байна. Энэ мөнгөөр охины ээж, аав эмчилгээнийх нь төлбөрийг төлж чаджээ. Мөн дуучин бүсгүй Наоми охин руу мэссеж бичиж, энэ сайхан мэдээгээ дуулгасан аж.

Тэрбээр "Бяцхан бөгөөд зоригтой Наоми охинд. Чамайг тэврэн үнсье" хэмээн бичсэн гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment